Thursday, August 13, 2009

...

...Буруутгах аргагүй ч бас зөвтгөж чадахгүй...

Saturday, June 27, 2009

...

...Хүндэлдэг хүнээсээ урмын үг,бас хэдэн зөвлөгөө/сургаал сонсож дахиж ямар нэгэн байдлаар бүтэлгүйтэхгүй юм шүү гэж өөртөө амласаны маргааш нь жижигхэн бүтэлгүйтчихдэг гэнээ...Залхуурсанаасаа болоод орой хоол хийгээгүй, шөнө өлсөөд дэлгүүр гарахдаа гэрийн түлхүүр авалгүй гаднаас нь хаачихсан...лол...Шатаар уруудаж байхдаа санаад өөрийгөө хичнээн зүхэв ээ...Гайхшаа бараад гадаа жаал суусан, тэгээд хүн дуудаад хаа байсан лагер луу харанхуй шөнө явж дүүгээр түлхүүр гаргуулаад гэр лүүгээ орсон... Маргааш нь бодож байхад лагерт хоночихоодл эрт явах байсын байна лээшд...Ээ нээрээ бүтэхгүй ээ...

Friday, May 22, 2009

,,,

Өдөр 12 гэж сэрээд нэг цаг хүртэл орондоо элдвийг бодож хэвтэнэ...Тэгээд босоод өглөөний/өдрийн/ цай ууна,нүүр гараа угаана...Өдрийн үлдсан хэсгийг онцын үр бүтээлтэй хийсэн зүйл үгүйгээр өнгөрөөнө...Аар саархан гэрийн ажил,ном унших,хар юмны дэлгэц ширтэх, хааяа зурагт харах...Тэгээд орой нь хоол идээд,гадаа жаахан алхаад орж ирээд пи синээс дүүг хөөж босгоод үүр цайтал суух... Үүр цайж эхлэхэд босч компьютерээ унтраагаад биеийнхээ чилээг гаргаж суниагаад цонхоо онгойлгоод орондоо орно...Бараг 7 хонрг ийм маягаар амьдрах шив...Ирэх даваа гаригт нэг асуудал шийдэгдтэл сул зогсолт...Амралтын өдрүүдээр хотоос гарч жаао уул хадаар явъя дөө...Гэрийн буг байхаас залхаж байна...

Saturday, May 9, 2009

Tuesday, May 5, 2009

,,,

...Цагт баригддаггүй,дээрээс дарамт шахалт үзүүлдэггүй,ийж байгаа ажилдаа үнэнхүү дурлаж таашаал авдаг,нэг юмаа байнга давтаж хийдэггүй,тийм л ажилд ормоор байна, гсн...:P

Thursday, April 30, 2009

...

Саяхан мэндэлсэн шүлэг
Шинэхэн амраг шиг санагддаг
Шинэхэн амраг шинэдээ
Хуучин шүлэг шиг янаг

Өргөж дийлээгүй ачааг
Өр зүрхэндээ даадаг
Өр зүрхний ачаа
Таньсан амраг шиг халаг
1994
Л.Ө

Friday, April 17, 2009

...


...Хэд хоног гэрээс гарсангүй...Цонхоор ч бараг харсангүй...Нэг л мэдэхэд хэдэн өдөр өнгөрчихөж,маш хурдан...Энэ мэт анзаараагүй өнгөрөөсөн цаг хугацаа хэр их байгаа бол,өөр юунд ч юм,ямар нэгэн үр бүтээлтэй,сонирхолтой зүйлд зарцуулж болох л байсан, тэр хугацаа...Хайран юм...Харамсах зүйлгүйгээр амьдрана гэж шийдсэн ч энэ мэтээр харамсаад байвал цаашдаа яах болж байна аа, чөтгөр гэж...Өөртөө, гаргасан шийдвэртээ үнэнч байхгүй бол яаж амьдрах вэ...Хийж биш зүгээр л бодож амьдардаг хүн болчихгүй юмсан...Ингээд л нэг бодож, дотроо өөрийнхөө арчаагүй тэнэгийг гайхаж хэдэн өдөр өнгөрөөгөөд эргээд үүнийгээ мартах шинж орж ирнэ...Санана,умартана,өөрийгөө үзэн ядна..Яг нэг зүй тогтолд орчихсон юм шиг... Энэнийг эвдэх л хэрэгтэй...Эс бол...өнөөх л арчаагүй би хэвээрээ үлдэнэ...Би өөрчлөгдөх ёстой...Бууж өгөхгүй ээ өөртөө...

Thursday, April 9, 2009

...


...Ойрд блогоороо шагайсангүй...Хэд хоног аглагт даяанчлан сууж орчлонгийн явдлыг эргэцүүлэн бясалгав гсн... Өнгөрсөн өдрүүд ямар ч л байсан эгэл жирийнээр өнгөрсөнгүй,хийсэн юмнуудаа дэс дараалал үгүйгээр бичвэл
...Шинэ ажил эхлүүлж зав зай багатай болов, гадуур баахан алхав, салхинд гарав, боловсролын яармаг гэдэгт очиж үзсэн ч олигтой зүйлтэй тааралдсангүй, архидан согтуурав, найзын дүүд зохион бичлэг хийж өгөв,хэдэн ном худалдаж авав, аавд загнуулав, ирээдүйд яаж амьдрахаа бодож нэг шөнө нойр хулжив, гэнэт шалтгаан олохгүйгээр ихээр гутрав, гутрал арилав, халаас хоосров...Гэсэнээс өнөөдөр тэр нис нис үзэх дур хүсэл асар ихээр оволзоод байх юм, энэ хаврын синдром юм болов уу...Яаая дөө,одоо болохгүй бол өр тавиад ч гэсэн ганцаараа давхиж очоод үздэг л байх даа...

Saturday, March 28, 2009

...

...Яагаад ч юм дотор бачуураад,миний дотор бүүр гүнд байгаа нэг тийм хахир зан ил гарах гэж оволзоод ,урд минь хөндөлдсөн хэн нэгэн рүү дайрч давшиж муухай орилж хөөж туумаар,хэн нэгнийг зэрлэгээр зодож тарчлаамаар ...Ээ мэдэхгүй,уул нь тайван л хүнсэн...Юунаас болоод ингээд байгааг ёстой хэлж мэдэхгүй юм...Жижиг юманд л уур хүрч бухимдаад,хараал урсгаад байх юм,хамт байгаа хүмүүс ч гайхаад, би ч дотроо гайхаад...

Wednesday, March 25, 2009

...


...Бодохоор уул нь баярламаар хэрэг ч ...яагаад ч юм асар их гуниг амтагдаад...

Thursday, March 19, 2009

...


...Өчигдөрийн өмнөх өдөр бүүдийгээд, тэнгэр бүрхчихсэн,хавар биш ч шиг...Юу юугүй л одоохон бороо орох гээд байгаа юм шиг,тэр өдөржингөө догдолсон...Сэтгэл гэгэлзээд л...
Өчигдөр үдээс хойшжингоо бараг цонхоор ширтээд,бүх юмны өнгө нэг л зөөлхөн санагдаад...Ямар нэгэн киноны зураг авмаар ч шиг...
...Өнөөдөр өдөр гадуур жаал алхаад,дулаахан, алхахад тохиромжтой сайхан өдөр байлаа...Гэрт ирээд нар гайхалтай жаргахыг харж хэсэг сууж байгаад буцаад л эгэл амьдрал руугаа шургасан даа...
...Хааяа ч гэсэн урдаа байгаа юмнуудаа,эргэн тойронд байгаа асуудлуудаа түр ч болов мартаад,юу ч бодохгүйгээр орчноо ажиглах..........Хөдөө ,салхинд гарах юмсан...

Monday, March 16, 2009

...

Цагийн их давалгаа
Сэтгэл дэх бүхнийг минь хамаад буцлаа
Цаашлан одоход нь бул чулуу шиг
Мөнхийн гуниг минь л үлдлээ
Энхрийлэхийн хүслэн, хайрын шаналан
Тэвчээргүй бодлууд хуучран арилж
Эхээс надтай цуг төрсөн
Тэр л гуниг минь үлдлээ
Үүрд миний нүдэнд шингэсэн
Цаг хугацааны эрхшээлээс ангид
Шнэнч гунигынхаа хүчинд л би
Би хэвээрээ үлдлээ.
Г.А

...Яг одооны сэтгэл санааны байдалд энэ шүлэг л хамгийн сайн тохирно...

Wednesday, March 11, 2009

...Лууван хүртэл хосоороо байхад...



...Өнгөрсөн намар лууван арилгаж байгаад энэ 2-г олсон,хос лууван...Салгахаасаа өмнө зургийг нь авсын...
...Хөөрхий ногоонууд ...бие биенээсээ хагацаж,бас хэрчүүлж чануулаад хүний ходоод руу орсон доо...

Saturday, March 7, 2009

...


...гэснээс...надтай цуг амьдралыг барах тэнэг үхэхээс минь өмнө олдох болов уу? Нэг их олон биш ч хэдэн бүтэлгүй оролдлогын дараа тэр тэвчээр итгэл бага багаар алдагдаад л ...гэсэн ч бас бууж өгөхийг үл хүсэх нь намайг дэндүү гайхшруулаад...
...муу тэнэг...гэхдээ энгийн тэнэгүүдээс илүү гэдгээ мэднэ...
...за за ор луугаа зүглэхгүй бол энд агсам тавьж цамнах нь байна

...Tipsy...

...Yamar surxii bagtai xun be...barag l itgex shaxlaa, gexdee ...tiim blaa geed ooriigoo l xuurch bgaa ni dendu orovdoltei...Uul n ter minii naiz l daa...bishee, ter namaig ooriinxoo naiz gej boddog...nadad bol. pad alga, yaxav setgeliig ni bodood l uulzax yum daa...chptgor av...xumuusiig oilgoxgui ni ...

Sunday, March 1, 2009

...

Шөнө дундын нам гүмхэн тэнгэр
Шүүрс алдаж хар нялхаас дагасан эрх чөлөө минь
Санаашрахад урамтай гүн харанхуйн туйл
Саваагүй үнсэлтийн мөр гэнэтхэн ирвэгнэх
Нууцгай дурсамжын эдлэн
Шөнө чамд би хичнээн дуртай вэ?
Чиний модод хачин чимээгүй
Мөчир дээр нь аниатай одод унтаж байх шиг
Чиний үүлс ер бусын дөлгөөн
Мөнхийн үнэний тухай бясалган суух шиг
Чиний салхи даанч хөнгөн
Санчигт хүрэх нь ч анзаарагдахгүй
Чичирхийлэх чинь цээжний гүнд дуулдавч
Чихэнд хов хоосон. Тийм гайхамшигтай.
( Г.А )

Sunday, February 22, 2009

...

...Сар шинэ болох гэж байгааг далимдуулаад гэрээ цэвэрлэж өнжив. Хэдэн юмаа эмхлээд тавьчихсан чинь гэр орон нэг л зайтай болчихсон ч юм шиг санагдаад,хэхэ...

Malice Mizer - Regret ~ Gackt Solo ~ - Malice Mizer ( Gackt )
...Цаг хугацааг эргүүлж болдог бол...Яагаад ч юм өнгөрсөнөө бодохоор ингэж бодогдоод...Хэрэв болдог байсан бол овоо хэдэн юм өөрчлөх байлаа...Даанч өнгөрсөн бол өнгөрсөн,одоо бол харамсаад,гэмшээд...яаж ч чадахгүй...Тэгэхээр дараа нь хармсахгүйн тулд өнөөдөртөө л олигтой амьдарчих хэрэгтэй...Хожим нь тэгчихдэг л байж гэж шүүрс алдаж суухгүйн тулд одоо хүссэнээ л хийнэ...Би хэтэрхий их зүйл алдсан...
...Алдаж ханалаа,алдсанаасаа их зүйлсийг ирээдүйгээсээ олж авах болно...

Wednesday, February 18, 2009

Гэнэн үглэл


Муухай үгсийг сонсдоггүй чихтэй болмоор байна
Мууг биш сайныг сонсохыг би хүснэ
Эргэн тойрон дахь үгс,чимээ,хараал,цухал, хуурмаглал...
Ийм юм бишээ,би үнэнийг,сайхныг сонсмоор байна
Ухаантай,ухамсартай,сэтгэлтэй байгаасай бүх хүмүүс
Уур хилэн худал хуурмагийг таягдан хаяасай
Тэнэглэл,атаархал,хуурамч залийг ор тас мартаг
Тэгээд бүгд хайр ,итгэлд умбаж байг...

Monday, February 16, 2009

Gloomy sunday

...Өчигдөр сэтгэл санааны байдал асар доогуур,гутранги,ямар ч амьдралын эрч хүч үгүй өдөр байлаа...Дүнсгэр ням гариг... Цас орчихсон болохоор буцаад өвөл болчихсон мэт мэдрэмж төрж,халуун цай хичнээн уусан ч гар бол цэв мөс,тэгээд өрөө хүйтэн, зузаан ноосон цамц нөмрөөд юу ч хийх хүсэл эс төрөн...Зүгээр л амьсгалаад...Элдэв бодол толгойд эргэлдэн,гэхдээ нэг нь ч тогтож өгөхгүй...Байсаар шөнө болж,орондоо орсон ч нойр хулжчихсан...хөрвөөгөөд ,хөрвөөгөөд,тарчилж байгаад арай гэж унтсан байсан...
...Үргэлж ийм байдаг байсан бол амьд сүг царайлж байсанаас эртхэн энэ газраас өөрийгөө тонилгочих байсан...Бүх юм цаг зуурынх,удахгүй сэтгэл санаа гайгүй болж,буцаад л эрч хүчтэй болно...Хүлээх л хэрэгтэй...

Sunday, February 15, 2009

...


...Хүний амьдрал...хүн гэдэг хэзээ ч таашгүй ,нэвтэрч боломгүй нууцлаг ертөнц юм даа...Юу болохыг урьдчилж таахын аргагүй...Өчигдөрхөн зүв зүгээр бидний дунд инээгээд л явж байсан хүн өнөөдөр энэ хорвоо дээр үгүй болсон байна...Үй зайгүй нөхөрлөөд бодол,мэдрэмжээ хуваалцаад явдаг байсан хүмүүс өнөөдөр танихгүй хүмүүс шиг хажуугаар зөрөх...
...Ерөөсөө энэ бүхэн байдаг л зүйл,хорвоогийн жам гэдгийг мэддэг хэдий ч сэтгэл хөндүүрлээд...........
...Тэнгэрт хальсан бүх хүмүүс амгалан нойрсог...

Wednesday, February 4, 2009

...


...Гадаа нэлээн дулаараад ...хавар болоод ...гадуур тэнэхэд сайхан байна өө...
...Нэг ийм зураг оруулчий,нэлээн дээр үед зурж байсын,хэдэн сар иймэрхүү юмтай ноцолдсонгүй...Завтай болохоороо дахиж зурдаг болноо гэж бодоод байгаа...би зүгээр л сонирхолоороо л оролддогоос мэргэжлийнх энэ тэр бол биш...

Tuesday, February 3, 2009

...

... Сонин юм шүү,өөрөө өөртөө зориулж ямар нэгэн юм хийхээр их л урам зоригтой ,амандаа дуу аялсан шигээ хийгээд дуусгачихаж байгаан... Харин хүний гуйлтаар юм хийвэл нэг л хөшүүн хойрго ,дурамжхан,сэтгэл гаргалгүйгээр нэг юм хийсэн болоод өгдөг...Бас муухай байгаам шүү...Яаж нэг сайхан сэтгэлтэй тусч хүн болъё доо байз...

Sunday, February 1, 2009

Ахиад л нэг ...

Дахин нэг блог өөртөө зориулж нээлээ...юу ч бичиж мэднэ...