Monday, February 8, 2010

Бодоод байхнээ цээжин дотор, зүрхэн тушаа газар, сэтгэл дотор ямар нэгэн мэдрэмж төрөхөд тэрийг хүчээр унтраах гэж хичээж, юу ч болоогүй юм шиг явж, жүжиглэдэг байжээ,
одоо надад бас нэг тийм мэдрэмж төрж байна, гэхдээ би энийг унтраахгйү ээ,зөнгөөр нь орхино, юу болохыг харна, мэдрэнэ...
чи миний зүрхэн дотор байгаа

Thursday, February 4, 2010

Шөнө унтахдаа одоо нүдээ аниад дахиж хэзээ ч сэрхээргүй болох юмсан гэж хичнээн удаа хүсэвээ, юу ч мэдрэхгүй, зүүдлэх ч үгүй, тэр чигээрээ орчлонгоос халихыг хүсдэг ч өглөө нүдээ нээгээд ямар их гутардаг гээч, гэхдээ өөрийгөө егүүтгээдч юм уу, ямар нэгэн тийм алхам хийж чаддаггүй...
Тэгээд би тийм их амьдралаас уйдчихсан хүн юм уу гэхэд үгүй юмаа...надад дуртай юм зөндөө байгаа, яагаад тийм зүйл хүсдэгээ сайн хэлж, тайлбарлаж чаддаггүй, хэсэг зуурын сэтгэл хөдлөл ч юм уу, ямар ч байсан би өөрийгөө л тийм байдалд оруулаад байгаагаа мэддэг...
...Би олон юманд дуртай...тэнгэр, сар, од, мод, шувууг харах дуртай, хөдөө, хотоос гараад явах дуртай, нар жаргахыг харах дуртай, наранд ээгдээд суух, хэвтэх дуртай, хүн тэврэх, тэврүүлэх, үнсэх, үнсүүлэх дуртай,инээх, хөгжилтэй ярианд, хөгжилтэй хүмүүст дуртай, найзуудтайгаа гадуур явж, ярвж, инээлдэх, коктейл уух дуртай, согтох дуртай, тамхи татах дуртай, чанасан кофены үнэрт дуртай, оранж жүүс, спрайт, вино, текила,бейлис, жин тоник ...гээд дуртай алкохол зөндөө, ...ном унших дуртай, юм бодох дуртай, хааяа бичих дуртай,хөгжим сонсох дуртай, дуулах дуртай, гоё зураг, хувцас, фото зураг, гоё хувцасласан хүмүүст дуртай, өндөр өсгийтэй гутланд дуртай,заримдаа юм оёх дуртай, мөрөөдөх, зүүдлэх дуртай, амттай хоолонд дуртай, усанд орох дуртай, нүүрний будаг , нүүрээ будах дуртай,кино, хүүхэлдэйн кино үзэх дуртай, автобусанд суугаад цонхоор хараад явах дуртай, голын эрэг дээр суух дуртай, тоглох, хөгжилдөх дуртай, шинэ юм сурах дуртай, ...................
дараа үргэлжлүүлж бичнээ

Wednesday, February 3, 2010

...

Ээж надад ямар нэгэн юм туссан байх гэсэн, бодоод байсан чинь сэтгэл мэдрэлийн өвчин туссан байх магадлал тун өндөр юм...
Сэтгэл мэдрэлийн өвчтөнг явуулж надад ч , өөрсөддөө ч тус хүргэхгүйм байхдаа...
Халуун, хав халуун усанд орчихоод унтчихсан чинь асар дүйнгэ болчихож, маргааш явж харзны усанд булханаа...

Tuesday, February 2, 2010

Юу ч бичмээр юмб дээ, өнөөдөр жаахан сэтгэл догдолсон, сүүл рүүгээ нэлээн нерв хөдөлгөсөн өдөр болов.
Хэсэг бүлэг хүмүүстэй нийлдэг байлаа, сонирхол нэгтэйн улмаас, ...ижил зорилго тавиад тэрэндээ хүрэх гэж хичээцгээдэг байв,...Ижил сонирхолтой, зорилготой байна гэдэг нь бүх юм бүтнэ, нэгэн санаатайгаар хэрэг бүтээнэ гэсэн үг биш юм билээ, хүн болгоноос нэг өөр санаа гарна...харамсалтай нь тэр хүмүүс нэгнээ хүндэлнэ, саналыг нь сонсоно гэж мэддэггүй, өөрийгөө л ертөнцийн төв, өөрийнх нь бодол, үг л үнэтэй гэж бодоцгоодог байсанаас зөрчил үүссэн...Гэнэт бодсон чинь нэгэнт л таарахгүйгээс хойш тус тусынхаа замыг хөөгөөд л явъя , тэд нар болон миний бие, бие биедээ төвөг удахгүй л бол юу ч хийгээд явсан яахав, би нэгэнт тэдний нэг биш болсон, одоо юу хийх нь надад огт падгүй юм байна, буянаараа болцгоог...Ерөөсөө амьдралд хүмүүс орж ирж л байдаг, гарч явж л байдаг, ярилцсан бүх хүмүүстэй найз болох албагүй, танил бүх хүмүүсийг нөхрөө гэж үзэх шаардлагагүй, ер нь нөхөрлөлд нэг их ач холбогдол өгөх хэрэг үгүй ч шиг...
...Чөлөөлөгдсөн мэт таатай мэдрэмж...
Зиа тэхээр,нэг хүн надад итгэхгүй байна гэсэн, яагаад бас юунд итгэхгүй байгааг сайн ойлгохгүй л байна, ямартаа ч би ямар нэгэн худлаа вм яриагүй, тэгээд ч заавал итгүүлэх гээд байх шаардлага бас байхгүй юм шиг санагдаад, хэ хэ.
Өчигдөр бас ойрд мэдрээгүй таатай юм мэдэрсэн ,тэрнээс болоод өдөр сэтгэл догдолсон юм шиг байгаан...Санаагаар болдог бол аль болох удаан л тийм баймаар байгаан...Гэхдээ бас зөвхөн надаас шалтгаалахгүй, өөр хэн нэгэн хамаатай, ..хэн нэгэн юу гэж бодож байгааг би мэдэхгүй...Цаг хугацаа, хэр удах нь нэг их хамаагүй, гол нь ямар нэгэн юм хийхэд/болоход сэтгэл хангалуун , ...байх л хэрэгтэйм шиг...
Үзэж, амтлаагүй, мэдэрч байгаагүй юмнууд надад олон байгаа, хэн нэгнээс гуйхад хүсвэл энэ нэг хүнд бага зэрэг эсвэл чадах чинээгээрээ туслаач гэх гэээлллллл....:)
DiiiiiiUUUUn