Thursday, April 30, 2009

...

Саяхан мэндэлсэн шүлэг
Шинэхэн амраг шиг санагддаг
Шинэхэн амраг шинэдээ
Хуучин шүлэг шиг янаг

Өргөж дийлээгүй ачааг
Өр зүрхэндээ даадаг
Өр зүрхний ачаа
Таньсан амраг шиг халаг
1994
Л.Ө

Friday, April 17, 2009

...


...Хэд хоног гэрээс гарсангүй...Цонхоор ч бараг харсангүй...Нэг л мэдэхэд хэдэн өдөр өнгөрчихөж,маш хурдан...Энэ мэт анзаараагүй өнгөрөөсөн цаг хугацаа хэр их байгаа бол,өөр юунд ч юм,ямар нэгэн үр бүтээлтэй,сонирхолтой зүйлд зарцуулж болох л байсан, тэр хугацаа...Хайран юм...Харамсах зүйлгүйгээр амьдрана гэж шийдсэн ч энэ мэтээр харамсаад байвал цаашдаа яах болж байна аа, чөтгөр гэж...Өөртөө, гаргасан шийдвэртээ үнэнч байхгүй бол яаж амьдрах вэ...Хийж биш зүгээр л бодож амьдардаг хүн болчихгүй юмсан...Ингээд л нэг бодож, дотроо өөрийнхөө арчаагүй тэнэгийг гайхаж хэдэн өдөр өнгөрөөгөөд эргээд үүнийгээ мартах шинж орж ирнэ...Санана,умартана,өөрийгөө үзэн ядна..Яг нэг зүй тогтолд орчихсон юм шиг... Энэнийг эвдэх л хэрэгтэй...Эс бол...өнөөх л арчаагүй би хэвээрээ үлдэнэ...Би өөрчлөгдөх ёстой...Бууж өгөхгүй ээ өөртөө...

Thursday, April 9, 2009

...


...Ойрд блогоороо шагайсангүй...Хэд хоног аглагт даяанчлан сууж орчлонгийн явдлыг эргэцүүлэн бясалгав гсн... Өнгөрсөн өдрүүд ямар ч л байсан эгэл жирийнээр өнгөрсөнгүй,хийсэн юмнуудаа дэс дараалал үгүйгээр бичвэл
...Шинэ ажил эхлүүлж зав зай багатай болов, гадуур баахан алхав, салхинд гарав, боловсролын яармаг гэдэгт очиж үзсэн ч олигтой зүйлтэй тааралдсангүй, архидан согтуурав, найзын дүүд зохион бичлэг хийж өгөв,хэдэн ном худалдаж авав, аавд загнуулав, ирээдүйд яаж амьдрахаа бодож нэг шөнө нойр хулжив, гэнэт шалтгаан олохгүйгээр ихээр гутрав, гутрал арилав, халаас хоосров...Гэсэнээс өнөөдөр тэр нис нис үзэх дур хүсэл асар ихээр оволзоод байх юм, энэ хаврын синдром юм болов уу...Яаая дөө,одоо болохгүй бол өр тавиад ч гэсэн ганцаараа давхиж очоод үздэг л байх даа...