Wednesday, April 28, 2010

Гадаад паспортоо сунгуулах гэж бараг өдөржин юм болов, хоёр удаа буруу газар оочерлож нэлээн цаг алав, миний унхиагүйнх бас хаана юу байдгийг мэддэггүй ажилчдынх нь буруу, ашгүй ганц өдрөөр л дууслаа.Олон хүн , дугаарлаж зогсох...дунд нь зогсох, огтоос хүсэх зүйл биш, хүмүүс яасан ч их наалдаж зогсох дуртай юм, уур асар их хүрсэн, ядаж байхад нэг ах бүр сэжгийн, пүү чоорт, бодохоос ч дургүй хүрчийнэ...дахиж дугаарлах хэрэг гарвал хүнд оочер захичихаад сууж байсан нь дээр юм байна лээ...Гэхдээ дахиж тэгэхгүй байхыг л юу юунаас илүү хүсчийнэ... Зуун айл арван нэг хоёрын хооронд хэд ч алхчихав, сүүлдээ хамаг бие сульдаад хоол идэж байж гайгүй болов. Үдээс хойш найзтай уулзаж хонхны баярынх нь хувцасны торго хайсан, янз бүрийн өнгө, янз бүрийн хээтэй торго сонгох бас хэцүү л юм гэдгийг мэдэв...Ганц торго ч биш, ер нь сонголт хийх хэцүү, зөв сонголт хийх бүр хэцүү...
За ямартаа ч сар хагасын дараа явах байх , тэр болтол амжуулах ажил , хийх юм их байна..., Очиход тэгээд цаганд , хуваарьт захирагдсан хийх юм ар араасаа гарч ирнэ, эхэндээ дасахад жаахан хугацаа орж мэднэ...эсвэл үгүй ч байж магадгүй...Хэдэн жил явахыг хүссэн, сүүлдээ зүгээр л эндээс холдох нь чухал болохоос хаашаа явах нь тийм ч онц биш санагдах болсон...Гэхдээ хаа ч очсон би алзахгүй л дээ...
Зарим нэг хүмүүст дургүй хүрч байна...Намайг бараг мэдэхгүй байж бараг л дотор ороод үзчихсэн аятай юм бурцгаахын, найз нь чамайг мэднээ гэнэ үү, фаак юүү, намайг надаас өөр хэн ч мэддэггүй юм за...Яаж ч мэдэхв дээ, би бараг юм ярьдаггүй, ихэвчлэн хүмүүс ярьж би сонсодог...юу бодож байгаагаа мэдүүлье ч гэж боддоггүй...Би бол сүргээр амьдардаггүй ганцаар амьдрагч бүргэд энээ тэр ахахахаха , за тэр нь ч юу юм...ямар ч байсан тийм нийтэч хүн бол биш ...
за тэгээд өөр чинь юу билээ байз...Бүх юм санаснаар минь бүтэх болтугай!

Tuesday, April 13, 2010

Уулзахад зүрх хурдан хурдан цохилоогүй, үнсмээр ч санагдахгүй байсан...Бүх юм өнгөрчихсөн болохоор тэр...Үс, хацар, нүд, гар бие...хэзээ нэгэн цагт зөвшөөрөлгүй хүрч болдог байсан ...гэхдээ одоо болохгүй, яагаад гэвэл чи одоо минийх биш...Долоохон хоногийн өмнө бүх зүйл өөр байсан гэхэд итгэмээргүй...Одоо бол зүгээр л танилууд, найзууд...Бид дахиж бие биенээ тэврэхгүй, үнсэхгүй бүр бие биендээ хүрэхчгүй...
Яагаад ч юм уулзсаны дараа асар их гуниг зүрхэнд хурав...шалтгааныг нь хэлж мэдэхгүй...
Гэхдээ би зөв шийдвэр гаргасан...Чамд ямар ч үнэ цэнэгүй гэдгээ мэдээд урам хугарсан...тэгээд л тэр...Үнэ цэнэгүй...зүрх зүсмээр үг



...Өдрийн тэмдэглэлдээ ингэж бичсэн байв...
Тэгээд одоо бол дахиад л өөр, дахиад цуг...Хамт байхгүй бол хэцүү байсан, хамт байхад ч нэг талаара хэцүү...гэхдээ л хол байсанаас дээр юм шиг...цаг хугацаа ямар хурдан өнгөрч байнаа...богинохон хугацаанд ямар их юм болж байнаа..гайхах...эсвэл ерөөс гайхах нь илүүц вм, бүх вм ийм л байдаг...
Ямартаа ч ...сайхан л байгаа бол бүх юм хийж болох эрхийг өөртөө өгөв...