Sunday, February 22, 2009

...

...Сар шинэ болох гэж байгааг далимдуулаад гэрээ цэвэрлэж өнжив. Хэдэн юмаа эмхлээд тавьчихсан чинь гэр орон нэг л зайтай болчихсон ч юм шиг санагдаад,хэхэ...

Malice Mizer - Regret ~ Gackt Solo ~ - Malice Mizer ( Gackt )
...Цаг хугацааг эргүүлж болдог бол...Яагаад ч юм өнгөрсөнөө бодохоор ингэж бодогдоод...Хэрэв болдог байсан бол овоо хэдэн юм өөрчлөх байлаа...Даанч өнгөрсөн бол өнгөрсөн,одоо бол харамсаад,гэмшээд...яаж ч чадахгүй...Тэгэхээр дараа нь хармсахгүйн тулд өнөөдөртөө л олигтой амьдарчих хэрэгтэй...Хожим нь тэгчихдэг л байж гэж шүүрс алдаж суухгүйн тулд одоо хүссэнээ л хийнэ...Би хэтэрхий их зүйл алдсан...
...Алдаж ханалаа,алдсанаасаа их зүйлсийг ирээдүйгээсээ олж авах болно...

Wednesday, February 18, 2009

Гэнэн үглэл


Муухай үгсийг сонсдоггүй чихтэй болмоор байна
Мууг биш сайныг сонсохыг би хүснэ
Эргэн тойрон дахь үгс,чимээ,хараал,цухал, хуурмаглал...
Ийм юм бишээ,би үнэнийг,сайхныг сонсмоор байна
Ухаантай,ухамсартай,сэтгэлтэй байгаасай бүх хүмүүс
Уур хилэн худал хуурмагийг таягдан хаяасай
Тэнэглэл,атаархал,хуурамч залийг ор тас мартаг
Тэгээд бүгд хайр ,итгэлд умбаж байг...

Monday, February 16, 2009

Gloomy sunday

...Өчигдөр сэтгэл санааны байдал асар доогуур,гутранги,ямар ч амьдралын эрч хүч үгүй өдөр байлаа...Дүнсгэр ням гариг... Цас орчихсон болохоор буцаад өвөл болчихсон мэт мэдрэмж төрж,халуун цай хичнээн уусан ч гар бол цэв мөс,тэгээд өрөө хүйтэн, зузаан ноосон цамц нөмрөөд юу ч хийх хүсэл эс төрөн...Зүгээр л амьсгалаад...Элдэв бодол толгойд эргэлдэн,гэхдээ нэг нь ч тогтож өгөхгүй...Байсаар шөнө болж,орондоо орсон ч нойр хулжчихсан...хөрвөөгөөд ,хөрвөөгөөд,тарчилж байгаад арай гэж унтсан байсан...
...Үргэлж ийм байдаг байсан бол амьд сүг царайлж байсанаас эртхэн энэ газраас өөрийгөө тонилгочих байсан...Бүх юм цаг зуурынх,удахгүй сэтгэл санаа гайгүй болж,буцаад л эрч хүчтэй болно...Хүлээх л хэрэгтэй...

Sunday, February 15, 2009

...


...Хүний амьдрал...хүн гэдэг хэзээ ч таашгүй ,нэвтэрч боломгүй нууцлаг ертөнц юм даа...Юу болохыг урьдчилж таахын аргагүй...Өчигдөрхөн зүв зүгээр бидний дунд инээгээд л явж байсан хүн өнөөдөр энэ хорвоо дээр үгүй болсон байна...Үй зайгүй нөхөрлөөд бодол,мэдрэмжээ хуваалцаад явдаг байсан хүмүүс өнөөдөр танихгүй хүмүүс шиг хажуугаар зөрөх...
...Ерөөсөө энэ бүхэн байдаг л зүйл,хорвоогийн жам гэдгийг мэддэг хэдий ч сэтгэл хөндүүрлээд...........
...Тэнгэрт хальсан бүх хүмүүс амгалан нойрсог...

Wednesday, February 4, 2009

...


...Гадаа нэлээн дулаараад ...хавар болоод ...гадуур тэнэхэд сайхан байна өө...
...Нэг ийм зураг оруулчий,нэлээн дээр үед зурж байсын,хэдэн сар иймэрхүү юмтай ноцолдсонгүй...Завтай болохоороо дахиж зурдаг болноо гэж бодоод байгаа...би зүгээр л сонирхолоороо л оролддогоос мэргэжлийнх энэ тэр бол биш...

Tuesday, February 3, 2009

...

... Сонин юм шүү,өөрөө өөртөө зориулж ямар нэгэн юм хийхээр их л урам зоригтой ,амандаа дуу аялсан шигээ хийгээд дуусгачихаж байгаан... Харин хүний гуйлтаар юм хийвэл нэг л хөшүүн хойрго ,дурамжхан,сэтгэл гаргалгүйгээр нэг юм хийсэн болоод өгдөг...Бас муухай байгаам шүү...Яаж нэг сайхан сэтгэлтэй тусч хүн болъё доо байз...

Sunday, February 1, 2009

Ахиад л нэг ...

Дахин нэг блог өөртөө зориулж нээлээ...юу ч бичиж мэднэ...