Friday, April 14, 2023

...Урдаа суух хүнийг хараад "Чи минь үнэхээр сайхнаараа л байгаа юм байна, үнэхээр чамд дурлахгүй байх арга ч үгүй байж..." гэх мэдрэмж төрнө. Дууны өнгө, ярианы аяс, үе үе ичингүйрэх мэт инээмсэглэх чинь, ухаан чинь...шунал төрүүлэм..Нээрээ би чамд үнэхээр л шунаж явжээ. Харин хүсэл шунал бол хамаг л зовлонгийн эх. Зүгээр л байгаа байдал чинь соронзон адил юмсанж. Харин би "зүгээр л чамайг" хэт хүссэндээ өөртөө байж болох бүх зүйлээр хамаатуулахыг оролдож, чиний өмнөөс ирээдүйг чинь зохиож, "өөрсдийнхөө" гэх шошгонд өөрийнхөө л бүх мөрөөдлүүд, биелэгдээгүй дутуу хүслүүдээ наачихаад, өөрөө чамайг очиж шөргөөснийгөө намайг илж байна л гэж андуураад яваад байж. Тэгээд бодохнээ, хайр алга болдоггүй, зүгээр л өнгө төрхөө өөрчлөөд, дурлал байсан бол хүлээн зөвшөөрөл, нөхцөл болзол үгүй хайр болон хувираад, он цаг улирсан ч анхаарал тавьж, санаа чилээсэн хэвээр, гагцхүү чи минийх л байх ёстой, надтай л байх ёстой... үй түмэн " ёстой"-нууд нь багасаад , чи минь хэнтэй ч байсан яахав, аз жаргалтай л байгаасай, эрүүл л байгаасай, сэтгэл дүүрэн л байгаасай,хайраар цалгиж байгаарай гээд чин сэтгэлээсээ хүсэх хэрнээ, хайрласаар...байгаа минь би ч бас сэтгэл зүйн хувьд насанд хүрээд, өөрийнхөө тусгаар тогтносон байдлыг олж авч байгаатай минь холбоотой байж мэднэ.Бид хоорондоо дэндүү адилхан хүмүүс..., нэгнийхээ эхэлсэн өгүүлбэрээ нөгөө нь дуусгадаг, хошигнолоо ойлголцдог, ажлаа дуусгаад ядарч ирээд л Найзууд цувралаа асаагаад суудаг...хэн хэн нь үе үе дуугаа хураагаад хөндий болчихдог...ижил цэнэгүүд байсан болхоор түлхэлцээд байсан юм болов уу? Үе үе ахиж хэзээ ч ирэхгүй өнгөрсөнийг дурсаж, өөрсдийнхөө түмэн янзын хувилбаруудыг төсөөлөн сууж, эдгэсэн шархныхаа тавыг хуулж давс цацан албаар өөрийгөө өвтгөж суудагаа хэзээ болих вэ би? Хүсэл , шунал минь намайг сорьсоор л....

Saturday, May 20, 2017

ЗҮрх зүсэгдэж, сэтгэл эмтэрч,, дотор бөөн хар юм тээглэх энэ муухай мэдрэмж...Гунигтай байнаа...өөрөө л нүүр тулж, өөрөө л даван туулхаас өөр аргагүй...Цаг хугацааны анагаах чадварт найдаад, бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд, нэг хэсэгтээ л үлгэн салган, гэхдээ үргэлжлүүлээд л амьдрах нь тодорхой... ...Ном уншиж байтал энэ хэсэг гарч ирсэнийг сийрүүлчихье... ...Хосын харилцаа, эр ,эмийн хайр сэтгэл гээч хүн нохой хоёрын дундах хайраас дор аж, хүний түүхийн эл гажуудлыг магад Бүтээгч ч урьдчилан хараагүй бизээ Энэ ол хамгийн аминч бус хайр байв:Тереза Каренинаас юу ч шаардаагүй, өөрийг нь хариу хайрлахыг ч гуйгаагүй. Тереза Каренинг хайрлахдаа хосуудын харилцааг тахал мэт дайрдаг эсэн бусын асуултыг өөртөө хэзээ ч тавьж байсангүй. Тэр надад хайртай болов уу, тэр өөр хэн нэгийг надаас илүү хайрладаг юм биш биз? би түүнийг хайрладгаас илүү тэр намайг хайрладаг болов уу, магад бид асууж , шалгааж, хэмжиж, тааж, хамгаалах гэж улайрах тусам хайр улам хорж хорогддог байж мэднэ. Өөрсдийгөө хайрлуулах гэж хэтэрхий шунаснаас юу ч шаардалгүй, гагц зөнгөөрөө хамтдаа байх нь бидэнд хангалтгүй санагдаж, нөгөө хүнэсэ ямар нэг юм "хайр" зогсолтгүй нэхэн шаарддаг болоод л бид бусдыг хайрлаж чаддаггүй бизээ. Өөр нэг зүйл бол : Тереза Каренинг байгаа чигээр нь хүлээж авсан, түүнийг өөрийнхөө хүсэлд таацуулан өөрчлөх гэж санаархаагүй. Нохойн амьдралд хөндлөнгөөс оролцож, уг чанараас нь холдуулах гэж хүсээгүй, далд санааг нь тааж ядан хардаагүй... ...Одоо хамгийн гунигтай байгаа нь би нэгэнт хайртай хүнийхээ хувьд онцгой, үнэ цэнэтэй хүн нь байхаа больж, зүгээр л бусдын нэг, бусдаас ялгагдахгүй нэгэн болсон гэхээр, эгод минь ихэд таалажгүй, хүлээн зөвшөөрмөөргүй, хараамаар санагдана...заазаа тэгэхээр юутай ч надад илүү халуун дулаан хүн хэрэгтэй юм байнаа л гэдгийг мэдэж авав....

Sunday, May 14, 2017

4 жил тоосонд дарагдан эзнээ хүлээсэн хөөрхий блог минь сайн байна уу... ийм нэгэн блогтой би бээр нь аж төрөн суусаар... жаргалтай, заримдаа гунигтай, хааяадаа бас л зовлонтой өнөөх өдөр хоногууд өнгөрдгөөрөө өнгөрсөөр л...Саяхан эмээгээ бурхны орон руу нь үдэж гаргалаа, одоо ч тэгээд ар араасаа орчлонгийн мөнх бусыг үзүүлээд л эхлэх байх даа...зайлшгүй болох энэ тавилангаас зайлах арга үгүй ч амьдарсан шиг амьдраад буцвал...буцах уу, өөр тийшээ явах уу гэдгээ бас өөрийхөө өнөөдрийн хийж байгаагаараа зохицуулж болно гэхээр, зөв л амьдрах юмсан гэж бодогдоно доо хөө... гээд өнөөдрийн бяцхаан тэмдэглэлээ хадгалаад орхиё доо...

Friday, May 24, 2013

View as view, sound as sound...

Бодсон зорьсон зүйлүүдээсээ бага багаар хийж эхлээд,заримаас нь үр дүнг нь хараад эхэлчихсэн сайхан байна, гэхдээ энэ бол алхах ёстой мянган гишгүүрийн зөвхөн эхнийх нь...санасан бүхэн минь сэтгэлчлэн бүтэх болтугай,эргэн тойрны хайртай хүмүүс минь бүгд өвчин зовлонгүй эрүүл саруул явах болтугай... Олон олон бодлууд толгойд эргэлддэгээрээ эргэлдээд л,эвлүүлж бичихэд авьяас сайн хүрэхгүйнээ...хааяа эрэгтэй хүн байсан бол илүү амар байх байсан гэж бодогддог ч нэгэнт эм хүйстэй болчихсон хойно ...өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад зохицоод амьдрах л хэрэгтэй,ганц л амьдрах нас болохоор утга учиртай,хийж бүтээсэн зүйлтэй амьдраад өнгөрөөмөөр л байна шүү... өнгөрсөн цаг хугацаа,ер нь өнгөрсөн юм бүхнийг тэр газарт нь л үлдээгээд урагшаа бүсгүй минь...сонин вм шүү, саяхныг болтол өөрийгөө 18 тай гэж бодож явдаг байсан,нэг өдөр гэнэт л хэдэн настайгаа бодтол хорин хэдтэй ,алв хэдийн байр сууриа олоод,өөрийгөө аваад явчихаар насанд хүрчихсэн байжээ гэж, аав ээжийгээ бага шиг зовоож дүү нартаа сайн үлгэр дууриалал үзүүлчих юм сан даа Найзаасаа урмын үг сонсоод эрч хүчээр цэнэглэгдсэн одоо зөвхөн урагшаа, би угаасаа л ганцаараа чаддышт ;)

Monday, June 11, 2012

chadiisht, bolgiisht,bolgojiisht,chadjiisht... zuniig zugaatai saixnaar, gol ni ur buteelteigeer ongoruulnee,....xoorxii blog min dee, jild 1 , 2 udaa l salxi orj, ixenxdee eldev asuudlaar l duurex yum,eldev asuudaltai uedee l muu blogoo sanaj xeden yum saraachix yumaa gej... ...geed jaaxan bsan chin bichix gej bsan yumaa martaj ene ter, bichix sonirxolgui bolj ene ter,

Monday, January 9, 2012

yagaad mongol fontoor bichij bolku bgaan bol, medex yum alga... ..., keyboardnii usegnuudee salgaj tseverleed butsaaj xiisnees xoish ix l xoshuun, daraxad xatuu, yadargaatai bolchixson... ...daxiad l amidral min orvongooroo ergej, daxiad l shine tolovlogoo xeregtei bolov, bolson, gex me... gexdee baishdee, baishdee te, zorilgod tus nemer bish saad bolox xuniig ertxen amidralaasaa xolduulsan ni deer shuu de tiime, ..ene toxioldold zurxee bish tarxia sonsson l doo...gex met busdad tuslax xuch chadaltai bolmoor bna, onoodriin bdlaar busdad baitugai oortoo ch buren tusalj chadaxgui neg tiim noxtsol bdald...zurxend gomdol bgaa tsagt xezee ch amar amgalan bolkue, uuchilj orshooj, ooriinxoo dotriig tsverledeg ni onoox gomdol ni xeseg xugatsaanii daraa tseej duurgej bachuuruulj, oyun sanaa, setgeliig min ezleed, tavguituuleed bx yum, ongorson shuu dee, ...ongorsniig ard ni uldeegeed uragshaa l yavax yostoi... neg tiihsee zorison tsagt, tiishee yavaad exeltsen tsagt xurch l taaraa, amidralaa xen negnees xaraat bailgana gej bxgui,dadada odoooo, oortoo uran buteeliin ondor amjilt xuseed tevren unseed, chamdaa xyazgaargui xairtAAI gej xeliii

Monday, February 14, 2011

...Xosuudiin bayariin odor... yagaad ch yum dandaa dulaaxan odor bj taardag, gaduur alxaad l, xumuusiig ajiglaal, cafed orj shake uuj, oortoo zoriulj nom esvel tsetseg xudaldaj avdag odor, dandaa ganstaaraa bj taardag, gantsaaraa saixan l bna dag gej ooriigoo taivshruulax gej ch yumuu xeldeg ch xosooroo yavaa xumuust aixtar ataarxdag tiim odor...baisan...
buten jil xurdan ongorch, ene xugatsaand olon ch yum orvongooroo oorchlogdson bna shu, ongorson jiliin ene odor xogjiltei, ineedtei, dursgaltai goy odor bsan, odoo bi daxij gantsaaraa bxaa bolison, :)...
Unendee ene odort zoriulsan tusgai tolovlogoo alga l bna, xusvel odor burig oorsoddoo bayriin odor shig ongruulj bolno, xezee ch gsn jaaxan zuileer bayrluulj surprise bariad...
...Odoogiin bdlaar bi xamgiin jargaltai xun shig sanagdjiina, eleg buten jargaltai ger bul, xairtai xun, naizuud, bas maamuutai :) , ene bugd bxad ooriigoo dutuu jargaltai gevel aldas bolox biz, ...amidral odoo saixan jigdreed l irj bna, uxen uxtlee iim jargaltai yavxiig l yu yunaas iluu xuschiine...
olon zuil tolovloson...exneesee ch biyleed biyjeed exelj bna, bi odoo aldax, butelguitex yosgui, daxij tiim yum gargaxchgui,
amidral, amidrax saixan, sonirxoltoi bnooo....

Wednesday, December 29, 2010

oNGORSON 2010 ond ix yum blj ongorch, sanasnaas xamaagui ix, ixenx ni yamar ch tolovlogdoogui , ...tgeed amidral mini barag orvongooroo oorchlogdov...Ene ch neg ix muu yum bish l dee, xezee negen tsagt bolox l bsan zuils, dasan zoxitsoj exleed l bna...AZ jargaltai bgaa, ene az jargal ali bolox udaan urgeljlesei gej xuschiine..
Irex jil daxiad olon olon shine zuiltei uchrax biz, ooroo oorto shine jiliin mend xurgeed, eruul saruul zalxuugui bgaarai gej xusii...

Thursday, October 28, 2010

...Ганц хүнээс болж миний амьдрал, ...би өөрчлөгдөх ёсгүй...
Хэнээс ч хараат бус байх хэрэгтэй...

Wednesday, October 6, 2010

Доторхоо гаргаж ирээд нэг сайхан угаагаад сэгсрээд, салхинд хэд хоног хатааж байгаад буцаагаад хийчих юмсан...
Бөөн хөндүүр, өрөөл бусад нь дүүрч...өөрийгөө ойлгохгүй байх чинь яасан хэцүү вм ...Сэтгэл хөдлөл, уур бухимдалаа хянаж чадахгүй байх ...ёоо сда...Манан дунд амьдраад байгаам шиг, тодорхойгүй бүдэг бадаг...би хаашаа явах уу, яах уу...
Ийм байдалд байгаа нь надаас өөр хэний ч буруу биш, өнгөрсөн би-гийн алдаа...хар толгойдоо гомдож , хар толгойгоо хага шаамар...
Яагаад юунд ч сэтгэл хангалуун байж чадахгүй байнаа...эргэн тойрон дүүрэн асуудал, ...харин асуудалгүй амьдрал хаана ч байхгүй...зүгээр л зохицуулхаас тойроод, нөөшлөөд яваад байсан чинь нэг мэдэхэд уул овоо шиг болчихсон...хамгийн гол нь тийм юм болох боломжтойг мэдэж байсан хэрнээ...эйххх...
За одоо өнгөрсөн дүүрчээ...гэтэл урд минь юу байнаа...бас л бүдэг бадаг...хаашаа зугтаах уу...зугтаах газар алга...
Асар хүчтэй, ухаантай болох хэрэгтэй байна...

Sunday, October 3, 2010

Энд нэг асуудал байна...

Monday, September 20, 2010

Ухрах зам үгүй, тэгэхээр урагшаа алхана гэсэн үг, айгаад байрандаа зогсоод байвал тэндээ л үлдэнэ, ...
Өөрийнхөө замыг засна,түүгээрээ явна...Бусад хүмүүсийн ярьж хэлж байгааг огт хайхардаггүй, тэд нарыг яаж ч байсан огт тоодоггүй болмоор байна...Энэ миний л амьдрал...