Monday, September 20, 2010

Ухрах зам үгүй, тэгэхээр урагшаа алхана гэсэн үг, айгаад байрандаа зогсоод байвал тэндээ л үлдэнэ, ...
Өөрийнхөө замыг засна,түүгээрээ явна...Бусад хүмүүсийн ярьж хэлж байгааг огт хайхардаггүй, тэд нарыг яаж ч байсан огт тоодоггүй болмоор байна...Энэ миний л амьдрал...

Thursday, September 16, 2010

Нөхцөөх гэж ядаж байсан цаг хугацаа нэг мэдэхэд дуусаад би буцаж байгаа ч тэндхийн бүх юм өөр болсон...ОДоо эрхэлж дураараа дургидаг нас өнгөрсөн гэж өөртөө олон дахин хэлээд л байгаа...гэхдээ...

Saturday, September 4, 2010

Бодоод байхад ..засрашгүй мөрөөдөгч, зөрүүд, хэний ч нүдэнд өртөхийг хүсдэггүй, бага зэрэг тэнэг...тэр охин бараг өөрчлөгдөөгүй юм шив дээ...цаг хугацаа өнгөрсөн, олон юм өөрчлөгдсөн...тэр өөрчлөлтнөөс айж байгаа, тэр ойрдоо маш аймхай, юм бүхнээс эмээж явдаг болчихож...
Ганцаараа өнгөрөөсөн сүүлийн хоёр сар, төлөвлөж, мөрөөдөж, эмээж, баярлаж, ганцаардаж, санаж, хэд гурван чухал зүйлийг ухаарч, бодож, хүлээж үрэв...
Одоо цоо шинэ, өөрийнхөө мэдэхгүй амьдралд хөл тавина, өмнө нь нь өөрийгөө л боддог , асар амиа хичээсэн хүн байсан бол одоо бүх юмыг хйихдээ түүнийг бас бодох хэрэгтэй болсон, түүний өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй, маш том хариуцлага...
Үнэндээ би энэ бүхэнд бэлэн эсэхдээ эргэлзэж байна, ямар байдгийг мэдэхгүй учраас айж байна...үе үе өнөөх амиа бодогч нэгэн аяарханаар өөрийгөө бод гэж хатгаад, гэхдээ тэр бага багаар алга болж байгаа, тун удахгүй надаас явах биз гэж найдна...
Хүн болгоны л давдаг даваа яагаад ийм аймшигтай санагдаад байгааг гайхаж ядна...
Тэр танихгүй хүн нэг л өдөр намайг орхиод явна гэдгээс би айдаг...