Wednesday, December 29, 2010

oNGORSON 2010 ond ix yum blj ongorch, sanasnaas xamaagui ix, ixenx ni yamar ch tolovlogdoogui , ...tgeed amidral mini barag orvongooroo oorchlogdov...Ene ch neg ix muu yum bish l dee, xezee negen tsagt bolox l bsan zuils, dasan zoxitsoj exleed l bna...AZ jargaltai bgaa, ene az jargal ali bolox udaan urgeljlesei gej xuschiine..
Irex jil daxiad olon olon shine zuiltei uchrax biz, ooroo oorto shine jiliin mend xurgeed, eruul saruul zalxuugui bgaarai gej xusii...

Thursday, October 28, 2010

...Ганц хүнээс болж миний амьдрал, ...би өөрчлөгдөх ёсгүй...
Хэнээс ч хараат бус байх хэрэгтэй...

Wednesday, October 6, 2010

Доторхоо гаргаж ирээд нэг сайхан угаагаад сэгсрээд, салхинд хэд хоног хатааж байгаад буцаагаад хийчих юмсан...
Бөөн хөндүүр, өрөөл бусад нь дүүрч...өөрийгөө ойлгохгүй байх чинь яасан хэцүү вм ...Сэтгэл хөдлөл, уур бухимдалаа хянаж чадахгүй байх ...ёоо сда...Манан дунд амьдраад байгаам шиг, тодорхойгүй бүдэг бадаг...би хаашаа явах уу, яах уу...
Ийм байдалд байгаа нь надаас өөр хэний ч буруу биш, өнгөрсөн би-гийн алдаа...хар толгойдоо гомдож , хар толгойгоо хага шаамар...
Яагаад юунд ч сэтгэл хангалуун байж чадахгүй байнаа...эргэн тойрон дүүрэн асуудал, ...харин асуудалгүй амьдрал хаана ч байхгүй...зүгээр л зохицуулхаас тойроод, нөөшлөөд яваад байсан чинь нэг мэдэхэд уул овоо шиг болчихсон...хамгийн гол нь тийм юм болох боломжтойг мэдэж байсан хэрнээ...эйххх...
За одоо өнгөрсөн дүүрчээ...гэтэл урд минь юу байнаа...бас л бүдэг бадаг...хаашаа зугтаах уу...зугтаах газар алга...
Асар хүчтэй, ухаантай болох хэрэгтэй байна...

Sunday, October 3, 2010

Энд нэг асуудал байна...

Monday, September 20, 2010

Ухрах зам үгүй, тэгэхээр урагшаа алхана гэсэн үг, айгаад байрандаа зогсоод байвал тэндээ л үлдэнэ, ...
Өөрийнхөө замыг засна,түүгээрээ явна...Бусад хүмүүсийн ярьж хэлж байгааг огт хайхардаггүй, тэд нарыг яаж ч байсан огт тоодоггүй болмоор байна...Энэ миний л амьдрал...

Thursday, September 16, 2010

Нөхцөөх гэж ядаж байсан цаг хугацаа нэг мэдэхэд дуусаад би буцаж байгаа ч тэндхийн бүх юм өөр болсон...ОДоо эрхэлж дураараа дургидаг нас өнгөрсөн гэж өөртөө олон дахин хэлээд л байгаа...гэхдээ...

Saturday, September 4, 2010

Бодоод байхад ..засрашгүй мөрөөдөгч, зөрүүд, хэний ч нүдэнд өртөхийг хүсдэггүй, бага зэрэг тэнэг...тэр охин бараг өөрчлөгдөөгүй юм шив дээ...цаг хугацаа өнгөрсөн, олон юм өөрчлөгдсөн...тэр өөрчлөлтнөөс айж байгаа, тэр ойрдоо маш аймхай, юм бүхнээс эмээж явдаг болчихож...
Ганцаараа өнгөрөөсөн сүүлийн хоёр сар, төлөвлөж, мөрөөдөж, эмээж, баярлаж, ганцаардаж, санаж, хэд гурван чухал зүйлийг ухаарч, бодож, хүлээж үрэв...
Одоо цоо шинэ, өөрийнхөө мэдэхгүй амьдралд хөл тавина, өмнө нь нь өөрийгөө л боддог , асар амиа хичээсэн хүн байсан бол одоо бүх юмыг хйихдээ түүнийг бас бодох хэрэгтэй болсон, түүний өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй, маш том хариуцлага...
Үнэндээ би энэ бүхэнд бэлэн эсэхдээ эргэлзэж байна, ямар байдгийг мэдэхгүй учраас айж байна...үе үе өнөөх амиа бодогч нэгэн аяарханаар өөрийгөө бод гэж хатгаад, гэхдээ тэр бага багаар алга болж байгаа, тун удахгүй надаас явах биз гэж найдна...
Хүн болгоны л давдаг даваа яагаад ийм аймшигтай санагдаад байгааг гайхаж ядна...
Тэр танихгүй хүн нэг л өдөр намайг орхиод явна гэдгээс би айдаг...

Wednesday, July 28, 2010

Бодоод байсан чинь би блогтой юм байна шд гсн...Өдөр хоногууд ирж буцаад, нэг нь нөгөөгөөрөө солигдоод л ...заримы нь завгүй, заримы нь хийсэн онцын зүйлгүйгээр өнгөрүүлээд л...Хүлээлт...тэр цагийг тэсэлгүй хүлээгээд...
Хориглох тусам тэрэнд нь тэмүүлээд...ай хүчтэй бай , хариуцлагатай бай гэж өөртөө дахиад хэлчий...Одоо тун чухал цаг үе...хичээгээрэй охин минь...
Бүх төлөвлөгөө өөрчлөгдсөн,зарим нь хойшлогдсон...Илүү чухал зүйл гараад ирчихсэн учраас...бага багаар бие, сэтгэл санаагаа дасгаж байгаа...Бүх юм сайхан болно, санаа зоволтгүй...

Wednesday, May 19, 2010

Тэгцэн юм шиг байна, хэлэх үү байх уу, ойлгох бол уу яах бол, мэдрэх бол уу, эсвэл мэдсэн бол уу, .......?
Ай мэдэхгүй, юу ч болоод байгаан,
Ойрдоо их эрт сэрж байгөө, 7,8,9 гэх мэт , өмнө нь юун 7 11 цагт сэрвэл эртэд тооцогддог байсан...гэх мэт, нойр хүрээд байна, аа гэтэл хийх ажил юм их байдаг, ...энэ долоо хоногийг өнгөрөөчихвөл ч тэгээд сайхан чөлөөрөөд явчихна, хммм, юмыг цагийг нь тулгаж хийдэг зангаа би хэзээ болиноо, заавал сандарч, өөрийгөө зүхэж байж гараас нь юм гардаг наасан , ааааааааа, иииииииий
Ойлгохгүй, сайн мэдэхгүй юм руугаа орсон ч юу ч юм, төрөлх нэг тийм зөн совин ч юм уу тэрийг цааш нь аваад яваад байдаг юм шиг байнаа...Бөөн л тасархай тасархй олон олон бодлууд...
Бөөн хийх зүйл...

Wednesday, April 28, 2010

Гадаад паспортоо сунгуулах гэж бараг өдөржин юм болов, хоёр удаа буруу газар оочерлож нэлээн цаг алав, миний унхиагүйнх бас хаана юу байдгийг мэддэггүй ажилчдынх нь буруу, ашгүй ганц өдрөөр л дууслаа.Олон хүн , дугаарлаж зогсох...дунд нь зогсох, огтоос хүсэх зүйл биш, хүмүүс яасан ч их наалдаж зогсох дуртай юм, уур асар их хүрсэн, ядаж байхад нэг ах бүр сэжгийн, пүү чоорт, бодохоос ч дургүй хүрчийнэ...дахиж дугаарлах хэрэг гарвал хүнд оочер захичихаад сууж байсан нь дээр юм байна лээ...Гэхдээ дахиж тэгэхгүй байхыг л юу юунаас илүү хүсчийнэ... Зуун айл арван нэг хоёрын хооронд хэд ч алхчихав, сүүлдээ хамаг бие сульдаад хоол идэж байж гайгүй болов. Үдээс хойш найзтай уулзаж хонхны баярынх нь хувцасны торго хайсан, янз бүрийн өнгө, янз бүрийн хээтэй торго сонгох бас хэцүү л юм гэдгийг мэдэв...Ганц торго ч биш, ер нь сонголт хийх хэцүү, зөв сонголт хийх бүр хэцүү...
За ямартаа ч сар хагасын дараа явах байх , тэр болтол амжуулах ажил , хийх юм их байна..., Очиход тэгээд цаганд , хуваарьт захирагдсан хийх юм ар араасаа гарч ирнэ, эхэндээ дасахад жаахан хугацаа орж мэднэ...эсвэл үгүй ч байж магадгүй...Хэдэн жил явахыг хүссэн, сүүлдээ зүгээр л эндээс холдох нь чухал болохоос хаашаа явах нь тийм ч онц биш санагдах болсон...Гэхдээ хаа ч очсон би алзахгүй л дээ...
Зарим нэг хүмүүст дургүй хүрч байна...Намайг бараг мэдэхгүй байж бараг л дотор ороод үзчихсэн аятай юм бурцгаахын, найз нь чамайг мэднээ гэнэ үү, фаак юүү, намайг надаас өөр хэн ч мэддэггүй юм за...Яаж ч мэдэхв дээ, би бараг юм ярьдаггүй, ихэвчлэн хүмүүс ярьж би сонсодог...юу бодож байгаагаа мэдүүлье ч гэж боддоггүй...Би бол сүргээр амьдардаггүй ганцаар амьдрагч бүргэд энээ тэр ахахахаха , за тэр нь ч юу юм...ямар ч байсан тийм нийтэч хүн бол биш ...
за тэгээд өөр чинь юу билээ байз...Бүх юм санаснаар минь бүтэх болтугай!

Tuesday, April 13, 2010

Уулзахад зүрх хурдан хурдан цохилоогүй, үнсмээр ч санагдахгүй байсан...Бүх юм өнгөрчихсөн болохоор тэр...Үс, хацар, нүд, гар бие...хэзээ нэгэн цагт зөвшөөрөлгүй хүрч болдог байсан ...гэхдээ одоо болохгүй, яагаад гэвэл чи одоо минийх биш...Долоохон хоногийн өмнө бүх зүйл өөр байсан гэхэд итгэмээргүй...Одоо бол зүгээр л танилууд, найзууд...Бид дахиж бие биенээ тэврэхгүй, үнсэхгүй бүр бие биендээ хүрэхчгүй...
Яагаад ч юм уулзсаны дараа асар их гуниг зүрхэнд хурав...шалтгааныг нь хэлж мэдэхгүй...
Гэхдээ би зөв шийдвэр гаргасан...Чамд ямар ч үнэ цэнэгүй гэдгээ мэдээд урам хугарсан...тэгээд л тэр...Үнэ цэнэгүй...зүрх зүсмээр үг



...Өдрийн тэмдэглэлдээ ингэж бичсэн байв...
Тэгээд одоо бол дахиад л өөр, дахиад цуг...Хамт байхгүй бол хэцүү байсан, хамт байхад ч нэг талаара хэцүү...гэхдээ л хол байсанаас дээр юм шиг...цаг хугацаа ямар хурдан өнгөрч байнаа...богинохон хугацаанд ямар их юм болж байнаа..гайхах...эсвэл ерөөс гайхах нь илүүц вм, бүх вм ийм л байдаг...
Ямартаа ч ...сайхан л байгаа бол бүх юм хийж болох эрхийг өөртөө өгөв...

Saturday, March 6, 2010

юу болоод байгааг, юу болохыг мэдэх юм алга, би бүхнийг үргэлжлүүлээд, илүү гоё байхыг хүсч байгаа ч намайг хэн нэг нь өөрөөсөө түлхээд , холдуулахыг, өөрийгөө үзэн ядуулахыг хүсээд байх шиг...энэ бодол буруу байж магадгүй л дээ...
хүний дургүй байгаа юмыг би хүчээр хийлгэх дургүй...
..бүхнийг дуусгахад жаахан өвдөх байх...
..гэхдээ би тэвчээртэй хүн...

Monday, February 8, 2010

Бодоод байхнээ цээжин дотор, зүрхэн тушаа газар, сэтгэл дотор ямар нэгэн мэдрэмж төрөхөд тэрийг хүчээр унтраах гэж хичээж, юу ч болоогүй юм шиг явж, жүжиглэдэг байжээ,
одоо надад бас нэг тийм мэдрэмж төрж байна, гэхдээ би энийг унтраахгйү ээ,зөнгөөр нь орхино, юу болохыг харна, мэдрэнэ...
чи миний зүрхэн дотор байгаа

Thursday, February 4, 2010

Шөнө унтахдаа одоо нүдээ аниад дахиж хэзээ ч сэрхээргүй болох юмсан гэж хичнээн удаа хүсэвээ, юу ч мэдрэхгүй, зүүдлэх ч үгүй, тэр чигээрээ орчлонгоос халихыг хүсдэг ч өглөө нүдээ нээгээд ямар их гутардаг гээч, гэхдээ өөрийгөө егүүтгээдч юм уу, ямар нэгэн тийм алхам хийж чаддаггүй...
Тэгээд би тийм их амьдралаас уйдчихсан хүн юм уу гэхэд үгүй юмаа...надад дуртай юм зөндөө байгаа, яагаад тийм зүйл хүсдэгээ сайн хэлж, тайлбарлаж чаддаггүй, хэсэг зуурын сэтгэл хөдлөл ч юм уу, ямар ч байсан би өөрийгөө л тийм байдалд оруулаад байгаагаа мэддэг...
...Би олон юманд дуртай...тэнгэр, сар, од, мод, шувууг харах дуртай, хөдөө, хотоос гараад явах дуртай, нар жаргахыг харах дуртай, наранд ээгдээд суух, хэвтэх дуртай, хүн тэврэх, тэврүүлэх, үнсэх, үнсүүлэх дуртай,инээх, хөгжилтэй ярианд, хөгжилтэй хүмүүст дуртай, найзуудтайгаа гадуур явж, ярвж, инээлдэх, коктейл уух дуртай, согтох дуртай, тамхи татах дуртай, чанасан кофены үнэрт дуртай, оранж жүүс, спрайт, вино, текила,бейлис, жин тоник ...гээд дуртай алкохол зөндөө, ...ном унших дуртай, юм бодох дуртай, хааяа бичих дуртай,хөгжим сонсох дуртай, дуулах дуртай, гоё зураг, хувцас, фото зураг, гоё хувцасласан хүмүүст дуртай, өндөр өсгийтэй гутланд дуртай,заримдаа юм оёх дуртай, мөрөөдөх, зүүдлэх дуртай, амттай хоолонд дуртай, усанд орох дуртай, нүүрний будаг , нүүрээ будах дуртай,кино, хүүхэлдэйн кино үзэх дуртай, автобусанд суугаад цонхоор хараад явах дуртай, голын эрэг дээр суух дуртай, тоглох, хөгжилдөх дуртай, шинэ юм сурах дуртай, ...................
дараа үргэлжлүүлж бичнээ

Wednesday, February 3, 2010

...

Ээж надад ямар нэгэн юм туссан байх гэсэн, бодоод байсан чинь сэтгэл мэдрэлийн өвчин туссан байх магадлал тун өндөр юм...
Сэтгэл мэдрэлийн өвчтөнг явуулж надад ч , өөрсөддөө ч тус хүргэхгүйм байхдаа...
Халуун, хав халуун усанд орчихоод унтчихсан чинь асар дүйнгэ болчихож, маргааш явж харзны усанд булханаа...

Tuesday, February 2, 2010

Юу ч бичмээр юмб дээ, өнөөдөр жаахан сэтгэл догдолсон, сүүл рүүгээ нэлээн нерв хөдөлгөсөн өдөр болов.
Хэсэг бүлэг хүмүүстэй нийлдэг байлаа, сонирхол нэгтэйн улмаас, ...ижил зорилго тавиад тэрэндээ хүрэх гэж хичээцгээдэг байв,...Ижил сонирхолтой, зорилготой байна гэдэг нь бүх юм бүтнэ, нэгэн санаатайгаар хэрэг бүтээнэ гэсэн үг биш юм билээ, хүн болгоноос нэг өөр санаа гарна...харамсалтай нь тэр хүмүүс нэгнээ хүндэлнэ, саналыг нь сонсоно гэж мэддэггүй, өөрийгөө л ертөнцийн төв, өөрийнх нь бодол, үг л үнэтэй гэж бодоцгоодог байсанаас зөрчил үүссэн...Гэнэт бодсон чинь нэгэнт л таарахгүйгээс хойш тус тусынхаа замыг хөөгөөд л явъя , тэд нар болон миний бие, бие биедээ төвөг удахгүй л бол юу ч хийгээд явсан яахав, би нэгэнт тэдний нэг биш болсон, одоо юу хийх нь надад огт падгүй юм байна, буянаараа болцгоог...Ерөөсөө амьдралд хүмүүс орж ирж л байдаг, гарч явж л байдаг, ярилцсан бүх хүмүүстэй найз болох албагүй, танил бүх хүмүүсийг нөхрөө гэж үзэх шаардлагагүй, ер нь нөхөрлөлд нэг их ач холбогдол өгөх хэрэг үгүй ч шиг...
...Чөлөөлөгдсөн мэт таатай мэдрэмж...
Зиа тэхээр,нэг хүн надад итгэхгүй байна гэсэн, яагаад бас юунд итгэхгүй байгааг сайн ойлгохгүй л байна, ямартаа ч би ямар нэгэн худлаа вм яриагүй, тэгээд ч заавал итгүүлэх гээд байх шаардлага бас байхгүй юм шиг санагдаад, хэ хэ.
Өчигдөр бас ойрд мэдрээгүй таатай юм мэдэрсэн ,тэрнээс болоод өдөр сэтгэл догдолсон юм шиг байгаан...Санаагаар болдог бол аль болох удаан л тийм баймаар байгаан...Гэхдээ бас зөвхөн надаас шалтгаалахгүй, өөр хэн нэгэн хамаатай, ..хэн нэгэн юу гэж бодож байгааг би мэдэхгүй...Цаг хугацаа, хэр удах нь нэг их хамаагүй, гол нь ямар нэгэн юм хийхэд/болоход сэтгэл хангалуун , ...байх л хэрэгтэйм шиг...
Үзэж, амтлаагүй, мэдэрч байгаагүй юмнууд надад олон байгаа, хэн нэгнээс гуйхад хүсвэл энэ нэг хүнд бага зэрэг эсвэл чадах чинээгээрээ туслаач гэх гэээлллллл....:)
DiiiiiiUUUUn