Saturday, May 20, 2017

ЗҮрх зүсэгдэж, сэтгэл эмтэрч,, дотор бөөн хар юм тээглэх энэ муухай мэдрэмж...Гунигтай байнаа...өөрөө л нүүр тулж, өөрөө л даван туулхаас өөр аргагүй...Цаг хугацааны анагаах чадварт найдаад, бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд, нэг хэсэгтээ л үлгэн салган, гэхдээ үргэлжлүүлээд л амьдрах нь тодорхой... ...Ном уншиж байтал энэ хэсэг гарч ирсэнийг сийрүүлчихье... ...Хосын харилцаа, эр ,эмийн хайр сэтгэл гээч хүн нохой хоёрын дундах хайраас дор аж, хүний түүхийн эл гажуудлыг магад Бүтээгч ч урьдчилан хараагүй бизээ Энэ ол хамгийн аминч бус хайр байв:Тереза Каренинаас юу ч шаардаагүй, өөрийг нь хариу хайрлахыг ч гуйгаагүй. Тереза Каренинг хайрлахдаа хосуудын харилцааг тахал мэт дайрдаг эсэн бусын асуултыг өөртөө хэзээ ч тавьж байсангүй. Тэр надад хайртай болов уу, тэр өөр хэн нэгийг надаас илүү хайрладаг юм биш биз? би түүнийг хайрладгаас илүү тэр намайг хайрладаг болов уу, магад бид асууж , шалгааж, хэмжиж, тааж, хамгаалах гэж улайрах тусам хайр улам хорж хорогддог байж мэднэ. Өөрсдийгөө хайрлуулах гэж хэтэрхий шунаснаас юу ч шаардалгүй, гагц зөнгөөрөө хамтдаа байх нь бидэнд хангалтгүй санагдаж, нөгөө хүнэсэ ямар нэг юм "хайр" зогсолтгүй нэхэн шаарддаг болоод л бид бусдыг хайрлаж чаддаггүй бизээ. Өөр нэг зүйл бол : Тереза Каренинг байгаа чигээр нь хүлээж авсан, түүнийг өөрийнхөө хүсэлд таацуулан өөрчлөх гэж санаархаагүй. Нохойн амьдралд хөндлөнгөөс оролцож, уг чанараас нь холдуулах гэж хүсээгүй, далд санааг нь тааж ядан хардаагүй... ...Одоо хамгийн гунигтай байгаа нь би нэгэнт хайртай хүнийхээ хувьд онцгой, үнэ цэнэтэй хүн нь байхаа больж, зүгээр л бусдын нэг, бусдаас ялгагдахгүй нэгэн болсон гэхээр, эгод минь ихэд таалажгүй, хүлээн зөвшөөрмөөргүй, хараамаар санагдана...заазаа тэгэхээр юутай ч надад илүү халуун дулаан хүн хэрэгтэй юм байнаа л гэдгийг мэдэж авав....

Sunday, May 14, 2017

4 жил тоосонд дарагдан эзнээ хүлээсэн хөөрхий блог минь сайн байна уу... ийм нэгэн блогтой би бээр нь аж төрөн суусаар... жаргалтай, заримдаа гунигтай, хааяадаа бас л зовлонтой өнөөх өдөр хоногууд өнгөрдгөөрөө өнгөрсөөр л...Саяхан эмээгээ бурхны орон руу нь үдэж гаргалаа, одоо ч тэгээд ар араасаа орчлонгийн мөнх бусыг үзүүлээд л эхлэх байх даа...зайлшгүй болох энэ тавилангаас зайлах арга үгүй ч амьдарсан шиг амьдраад буцвал...буцах уу, өөр тийшээ явах уу гэдгээ бас өөрийхөө өнөөдрийн хийж байгаагаараа зохицуулж болно гэхээр, зөв л амьдрах юмсан гэж бодогдоно доо хөө... гээд өнөөдрийн бяцхаан тэмдэглэлээ хадгалаад орхиё доо...