Friday, May 24, 2013

View as view, sound as sound...

Бодсон зорьсон зүйлүүдээсээ бага багаар хийж эхлээд,заримаас нь үр дүнг нь хараад эхэлчихсэн сайхан байна, гэхдээ энэ бол алхах ёстой мянган гишгүүрийн зөвхөн эхнийх нь...санасан бүхэн минь сэтгэлчлэн бүтэх болтугай,эргэн тойрны хайртай хүмүүс минь бүгд өвчин зовлонгүй эрүүл саруул явах болтугай... Олон олон бодлууд толгойд эргэлддэгээрээ эргэлдээд л,эвлүүлж бичихэд авьяас сайн хүрэхгүйнээ...хааяа эрэгтэй хүн байсан бол илүү амар байх байсан гэж бодогддог ч нэгэнт эм хүйстэй болчихсон хойно ...өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад зохицоод амьдрах л хэрэгтэй,ганц л амьдрах нас болохоор утга учиртай,хийж бүтээсэн зүйлтэй амьдраад өнгөрөөмөөр л байна шүү... өнгөрсөн цаг хугацаа,ер нь өнгөрсөн юм бүхнийг тэр газарт нь л үлдээгээд урагшаа бүсгүй минь...сонин вм шүү, саяхныг болтол өөрийгөө 18 тай гэж бодож явдаг байсан,нэг өдөр гэнэт л хэдэн настайгаа бодтол хорин хэдтэй ,алв хэдийн байр сууриа олоод,өөрийгөө аваад явчихаар насанд хүрчихсэн байжээ гэж, аав ээжийгээ бага шиг зовоож дүү нартаа сайн үлгэр дууриалал үзүүлчих юм сан даа Найзаасаа урмын үг сонсоод эрч хүчээр цэнэглэгдсэн одоо зөвхөн урагшаа, би угаасаа л ганцаараа чаддышт ;)

No comments: